top of page

“Skin barrier” буюу арьсны өнгөн давхаргын талаар бидний мэдэх ёстой зүйлс

Text: SARU beauty training center

2024-11-26, 12:43

Skin barrier

“Skin barrier” буюу арьсны өнгөн давхарга, арьсыг хамгаалагч хана, чийгшлийн хана зэрэг хэллэгдэхүүн арьс арчилгаанд нэлээдгүй дурдагддаг. Гэвч бид арьсны яг ямар хэсгийг хэлж буй талаар төдийлөн оновчтой ойлголтгүй байдаг билээ. Арьсны өнгөн давхарга гэмтсэнээр өөгүй толигор арьстай байсан ч гэнэт арьс хуурайшиж, эсвэл хэт их тос ялгаруулж, нөсөө толбо тодорч, батга гарах нь ихсэж, өмнө нь таардаг байсан бүтээгдэхүүнүүд үр дүнгээ өгөхөө больж, арьсны тэнцвэртэй байдал алдагдаж эхэлдэг. Тиймээс арьсны өнгөн давхарга гэж яг юу болох, үүнд хэрхэн зөв зохистой арчилгаа хийх талаар зөвлөмжүүдийг хүргэж байна.

1706514379241493.jpg

Skin barrier

“Skin barrier” буюу арьсны өнгөн давхарга, арьсыг хамгаалагч хана, чийгшлийн хана зэрэг хэллэгдэхүүн арьс арчилгаанд нэлээдгүй дурдагддаг. Гэвч бид арьсны яг ямар хэсгийг хэлж буй талаар төдийлөн оновчтой ойлголтгүй байдаг билээ. Арьсны өнгөн давхарга гэмтсэнээр өөгүй толигор арьстай байсан ч гэнэт арьс хуурайшиж, эсвэл хэт их тос ялгаруулж, нөсөө толбо тодорч, батга гарах нь ихсэж, өмнө нь таардаг байсан бүтээгдэхүүнүүд үр дүнгээ өгөхөө больж, арьсны тэнцвэртэй байдал алдагдаж эхэлдэг. Тиймээс арьсны өнгөн давхарга гэж яг юу болох, үүнд хэрхэн зөв зохистой арчилгаа хийх талаар зөвлөмжүүдийг хүргэж байна.

1706514379241493.jpg

Арьсны өнгөн давхарга гэж юу вэ?

Хүний арьс эпидермис, дермис, гиподерма хэмээх үндсэн гурван давхаргаас бүрддэг. Энгийнээр хэлбэл эпидермис нь арьсны хамгийн нимгэн хэсэг болох өнгөн давхарга, дермис нь жинхэнэ арьс, гиподерма нь үүний доор байрлах өөхөн давхаргыг нэрлэж буй юм. Энэ дундаас бидний гол анхаарлаа хандуулах шаардлагатай хэсэг болох арьсны өнгөн давхарга нь арьсыг гаднын биет, нар салхи, хүйтэн халуунаас хамгаалж байдаг хамгийн чухал хэсэг билээ. Мөн энэхүү хэсэг нь тодорхой хугацаанд гуужин шинэчлэгдэж байдаг ба нимгэн хэдий ч арьсны хамгийн бат бөх, тэсвэртэй давхаргад тооцогддог. Цаашлаад уг давхарга гэмтэх үед арьсны тэнцвэртэй байдал алдагдаж, нэмэлтээр тэжээл болгон хэрэглэж буй бүтээгдэхүүнүүдийг шингээх чадваргүй болдог байна.

1706514379241493.jpg

Арьсны өнгөн давхарга юунаас болж гэмтдэг вэ?

Нарны тос түрхэхгүй байх: Мэргэжилтнүүд нарны тосыг ямар ч үед өдөр бүр хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөдөг. Тэр ч бүү хэл гэрээсээ гарахгүй байсан ч нарны тосыг заавал түрхэх ёстой. Учир нь бороотой, цастай, хүйтэн, наргүй өдрүүдэд ч нарны хэт ягаан туяа бидний арьсанд нөлөөлсөөр байдаг. Нарны хэт ягаан туяаг дотор нь UVA, UVB гэж ангилдаг ба UVA туяа нь коллагены утсыг гэмтээж, хөгшрөлтийн шинж тэмдгийг хурдасгадаг бол UVB туяа нь арьсыг түлж, арьсны хорт хавдар үүсэх эхлэлийг тавьж өгдөг байна.

Халуун шүршүүрт орох: Халуун шүршүүрт орох нь тааламжтай, сайхан мэдрэмж төрүүлэх ч таны арьсыг чийгшүүлж байдаг байгалийн тосыг устгадаг. Мөн арьсны уян хатан байдал, чийгийг тэнцвэржүүлдэг кератины эсийг гэмтээдэг байна. Түүнчлэн арьснаас гадна үсний торгомсог, намирсан байдлыг алдагдуулж, хуурай хугарамтгай болоход нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг юм.

Агаарын бохирдол: Агаарын бохирдол, замын бөглөрөл, хүчтэй бодис ялгаруулдаг үйлдвэр, хүн амын төвлөрөл ихтэй улсад амьдардаг хүмүүсийн арьсыг дээрх шинжүүд багатай оронд аж төрдөг хүмүүсийнхтэй харьцуулахад арьсных нь коллагены хэмжээ бага, өнгөн давхарга илүү гэмтэлтэй байдаг аж. Манай орны хувьд 2024 оны байдлаар “дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой улс”-ын жагсаалтад гуравдугаар байранд бичигдэж байгаа бөгөөд агаарын бохирдол нь чихрийн шижингээр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж байдаг гэдгийг судалгаагаар нотолжээ.

1706513417476389.jpg

Биотин

Хумсны хатуу, бат бөх чанарыг хангадаг амин дэмүүд

163307413841502.jpg
Маникюрт орж гелэн будгаар хумсаа будах нь бидний амьдралын хэв маягийн нэг хэсэг болжээ. Гоёмсог маникюртай байх нь сайн хэрэг ч мэргэжлийн бус маникюрчин, шаардлага хангаагүй хэрэгслээс улбаалан хумс гэмтэх, нимгэрэх зэрэг асуудлуудтай тулгардаг. Аль эсвэл ямар нэг гадны нөлөөгүй ч шим тэжээлийн дутагдал нь хумсны эрүүл мэндэд нөлөөлдөг билээ. Тиймээс хумсаа бат бөх, эрүүл байлгах үүднээс хэрэгцээт амин дэмийг хэрэглэх шаардлагатай юм. Ингэхдээ шаардлагатай амин дэмийн хэмжээ хүн бүрт харилцан адилгүй тул мэргэжлийн эмчид хандан өөрт таарсан тунгаа тогтоолгох нь чухал гэдгийг анхаараарай.

Text: SARU beauty training center

​2024-11-26, 16:43

Энэ намар зонхилох маникурын чиг хандлага

Text: SARU beauty training center

Намар-өвөл 2024 улирлын загварын шоунууд дээр олон шинэлэг, сонирхолтой шийдэлтэй маникюрууд үзэгдсэн билээ. Жишээлбэл намрын шаргал өдрүүд мэт хүрэн бор, алтлаг өнгөтэй маникюрыг Mithridate, Luar орднууд толилуулсан бол цэцгэн чимэглэлтэй гоёмсог загваруудыг Di Pesta ордон танилцуулжээ. Мөн энэ улиралд амьтны хээ алгалсан загварууд, төрөл бүрийн хүйтэн өнгөнүүд, сонгодог френч будалтууд тренд байх болно гэдгийг мэргэжлийн артистууд онцолсон байна.

Citrus

Гликолийн хүчил гэж юу вэ?

Гоо сайхны салбарт хэрэглэгдэж буй ихэнх хүчил нь хүчтэй хэдий ч нэг төрлийн үйлчилгээ үзүүлдэг гэдгээрээ алдартай. Харин гликолийн хүчил нь арьсны олон янзын асуудлыг шийдвэрлэх хосолсон үйлчилгээг үзүүлдэг. Батга, мөөгөнцрийн батга, нөсөө толбо, үрчлээс, хуурайшилт, гундсан өнгө гэх зэрэг арьсны олон асуудлыг гликолийн хүчил шийдэж чадна. Тус хүчил нь альфа-гидрокси (АНА) төрөлд хамрагддаг ба молекулын жин нь маш бага учир арьсанд хялбар бөгөөд хурдан нэвчиж ордог.

  • Facebook
  • Twitter
  • Instagram

© 2035 by Beauty & Co. Powered and secured by Wix

bottom of page